өдөр
шөнө
×

Байнга өлсөх нь зарим өвчний шинж тэмдэг байж магадгүй

“Байнга юм идэхийг хүсэх нь зарим өвчний шинж тэмдэг байх талтай. Жишээлбэл, чихрийн шижин болон инсулинорезистентийн үед эсүүд хангалттай тэжээл авч чаддаггүй. Улмаар бие организм байнга хоол шаардаж эхэлдэг. Ер нь та бидний идсэн аливаа хоол бүхэлдээ эсүүдэд очдоггүй, ихэнх нь нөөцлөгдөж өөхний эдүүд болж хувирдаг. Эцэстээ энэ нь жин нэмж таргалахад хүргэх аюултай. Мөн ходоод гэдэсний замын дотоод шүүрлийн ажиллагаа доголдсон үед хүн их ховдог болдог. Голдуу ходоодны хүчиллэг өндөр болсонтой холбоотойгоор ходоодны шарх, ходоодны үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд бас таргалах магадлал их. Түүнчлэн стресс, бамбай булчирхайн ажиллагаа доголдох тохиолдолд хүмүүс хэт их идэж эхлэх нь бий. Түүнээс гадна уураг ба өөх тос, нүүрс-усны балаанс алдагдвал өлсөх мэдрэмж ихэсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэв та дандаа нүүрс-устай хоол идэж уургийг огт хэрэглэхээ боливол байнга юм идмээр санагдах болно. Таны бие организм ийм байдлаар өөрт дутагдсан бодисыг нөхөж авахыг хичээдэг. Иймээс юм идсэн ч дорхноо өлсдөг болбол эмчид,эмнэлэгт үзүүлж шалтгааныг нь тодруулаарай” гэж Оросын эмч-хоол зүйч, нутрициологч Евгений Арзамасцев мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top