өдөр
шөнө
×

Инсультээс сэргийлэх энгийн арга бий

Хятад улсын Ханжоугийн Багшийн их сургуулийн эрдэмтэд харвалт буюу инсульт тусах эрсдэлийг бууруулах энгийн аргыг нээжээ. Эрдэмтдийн судалгаанд 386902 хүн сайн дураар оролцов, тэд бүгд өмнө нь инсульт тусч байгаагүй аж. Оролцогчдын эрүүл мэндийн байдлаас гадна өдөр тутмын ажил, биеийн тамирын дасгал бэлтгэл, гэрийн ажил, нойрны үргэлжлэх хугацаа, унтдаг цаг, зурагт үздэг цаг зэрэг олон хүчин зүйлийг судлаачид авч үзсэн. Ажиглалт бараг 8 жил үргэлжлэв. Энэ хугацаанд инсультын 6983 тохиолдол бүртгэгджээ (ишемийн болон геморрагик, субарахноид инсульт). 
“Байнга биеийн их ачаалалтай (үүнд гэрийн ажил ч багтана) амьдарч зурагтын өмнө суух цагаа багасгах нь инсульт тусах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж байна. Тодруулбал, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүст инсульт тусах эрсдэл 17% доогуур байлаа. Гэрийн ажил тогтмол идэвхтэй хийдэг (шал цэвэрлэх, цонх угаах, машиныг алчуураар угаах зэрэг) болон явган явах зуршилтай хүмүүст мөн адил инсульт болох эрсдэл бага. Гэтэл хэт их унтах, дандаа авто машин унах, эсвэл нийтийн тээврээр зорчих, зурагт маш их үзэх зэрэг нь инсультын эрсдэлийг 43% нэмэгдүүлдэг нь нотлогдсон” гэж эрдэмтэд ярилаа. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Stroke” сэтгүүл нийтэлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top