өдөр
шөнө
×

AJ: Өдөрт шатаар 50 гишгүүр өгсөхөд зүрх өвдөхгүй

АНУ-ын “Tulane University of Louisiana”-н эрдэмтэд судалгаа явуулсны эцэст "Хүмүүс өдөрт шатаар олон гишгүүр алхах тусам зүрх судасны өвчин тусах магадлал бага" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд Английн био банкад байсан 450 мянган хүний мэдээлэл, өгөгдөлд анализ хийж тэдний удамшил, амьдралын хэв маягаар ангилан судалсан аж. Судалгаанд хамрагдсан хүмүүс 12,5 жилийн турш өөрийн биеийн байдлыг ажиглаж тэмдэглэл хөтөлж байжээ. "Өдрийн турш шатаар дор хаяж 50 гишгүүр өгсөхөд зүрх судасны өвчин тусах эрсдэл 20%-иар буурдаг. Энэ нь ялангуяа зүрх судасны өвчин тусах өндөр эрсдэлтэй хүмүүст маш ашигтай.... Түүнчлэн шатаар өгсөх дасгал нь биеийн өөхний түвшинг бууруулах магадлалтай" гэж эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “Atherosclerosis Journal” нийтэлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top