өдөр
шөнө
×

Зүрхээ эрүүл байлгахад тустай 5 зөвлөгөө

Зүрхний эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр бүр дараах 5 алхмыг хий гэж Оросын кардиохирург Нургалиев Рахим Ринатович зөвлөж байна. 
Эрүүл зүрхтэй байхад зөв хооллолт, биеийн дасгал хөдөлгөөн бас доорх 5 алхам тусална. 
* Транс өөх тос бүү хэрэглэ: Ханасан, поли-ханаагүй, ханаагүй гээд олон төрлийн өөх тос та бидэнд хэрэгтэй, зөвхөн транс тосыг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл зүрхний өвчин тусах, инсульт болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Транс өөх тос нь артерийг бөглөж муу холестериний түвшнийг нэмэгдүүлж сайн холестериныг багасгадаг. Ийм учраас транс өөх тос хэрэглэхээ болимогц цусны урсгал сайжирна. Транс тос бол маргарин, шарсан фаст фүүд, савтай жигнэмэг, зууш зэрэгт бий. 
* Нойроо сайн ав: Нойр маш чухал үүрэгтэй. Хэрэв нойр муу бол наслалт, бусад дадал зуршлаас үл хамааран зүрх судасны өвчин тусах эрсдэл өндөр. Хоногт 6 цагаас бага унтдаг хүмүүсийг 6-8 цаг нойрсдог хүмүүстэй харьцуулахад зүрхний дайрлага ба инсульт болох эрсдэл 2 дахин өндөр. Иймээс хоногт 7-8 цаг унтаж хэвш. 
* Амны хөндийн эрүүл мэндийг сахь: Шүд эрүүл бол бие эрүүл. Харин шүд, буйл өвчтэй бол зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Аман доторх бактериуд цусны урсгалаар тархаж ийм эрсдэлийг  улам нэмэгдүүлдэг. Тиймээс шүдээ өдөр бүр угаа, шүдний утас ашигла. 
* Хэт удаан сууж болохгүй: Та дасгал сургуулилт хийсэн ч хэт удаан суудаг бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 800 мянган хүнийг хамруулж судалгаа хийхэд их удаан суудаг хүмүүст зүрх судасны өвчин тусах эрсдэл 147 дахин их, нас баралт 90% их байжээ. Удаан суух нь мөн гүн вений тромбоз болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм учраас өдрийн турш тогтмол хөдөлж бай. Зориуд ажлын байрнаас хол машинаа тавьж ганц хоёр буудал алх. Болж өгвөл босоо ажлын байртай болохыг эрмэлз. Өдөр бүр спортоор хичээллэхийг хичээ.
*Тамхинаас татгалз, дам тамхидалтаас зугтаа: Дам тамхидалтад өртдөг хүмүүст зүрх судасны өвчин тусах эрсдэл 25-30% их. Яагаад гэвэл, тамхины утаан дахь химийн бодисууд нь артерид товруу, бөглөөс үүсэхэд нөлөөлдөг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top