өдөр
шөнө
×

Science Direct: Хүүхэд уйдсанаас болж хэтрүүлж идэн таргалдаг

Хүүхэд илүүдэлтэй жинтэй болдог бас нэг шалтгааныг олсон гэж Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “Science Direct” сэтгүүл нийтэлжээ. “Хүүхдүүд ихэнхдээ уйдсан үедээ хэтрүүлж иддэг гэж бид дүгнэлээ. 4-5 настай хүүхэдтэй 119 гэр бүлийг бид судалсан. Туршилтын явцад хүүхдүүдийн хоол идэж сурсан хэвийн нөхцөл байдлыг зориудаар бий болгож ажиглалт явуулав. Гэтэл уйдсан хүүхдүүд илүү их илчлэг хэрэглэгж байгаа нь тогтоогдов. Ер нь уйдах үзэгдэл хүүхдүүдийн дунд нилээд тархсан гэдгийг энд онцлох ёстой. Эцэг эхчүүд гэхдээ хүүхдийг цаг үргэлж зугаацуулах гэж оролдох шаардлагагүй. Үүний оронд хүүхдүүд өөрсдөө бие даан сонирхолтой зүйл эрж хайдаг, улмаар хийж сурахыг зааж өгвөл зохино. Мэдээж тэр нь хоолтой холбоогүй байх ёстой” гэж эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top