өдөр
шөнө
×

Хорт хавдрын зарим төрөл удамших эрсдэлтэй

---Оросын хавдрын мэс засалч, химийн эмчилгээний эмч Антон Елкиний ярилцлагаас---

Зарим төрлийн хорт хавдар удамшиж үеэс үед дамждаг. Хорт хавдар тусах удамшлын хүчин зүйлийн тоонд Линчийн синдром багтдаг. Удам дамждаг энэ өвчнөөс болж янз бүрийн эрхтэнд хорт хавдар үүснэ. Гэдэс, ходоод, давсаг, умай, өндгөвч, тархи гээд хаа ч хавдар, хорт хавдар үүсч болзошгүй. Судалгаанаас үзэхэд, Линчийн синдромтой үед гэдэсний хавдар үүсэх магадлал 75% бол умайн хавдар 30% гаруй. Харин бусад эрхтэнд ийм магадлал харьцангуй бага. Харин “BRCA” гений мутациас болж хөхний болон бүдүүн гэдэс, өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлтэй. Түүнчлэн “Ли -Фраумени синдром”-оор өвчлөгсөд голдуу бага насандаа хорт хавдар тусдаг. Хүүхдийн нүдний хорт хавдар, ретиносаркома зэргийн 40% нь удамшлын шинж чанартай. Түүнээс гадна бөөрний хавдар, нефробластом заримдаа удамшилтай холбоотой... 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top