өдөр
шөнө
×

Биеэс токсин гадагшлуулдаг хүнс хэрэглээрэй

---Оросын хоол зүйч Мариат Мухинагийн зөвлөгөө--- 

Бие махбодиос токсинуудыг гадагшлуулж гэдэсний ажиллагааг сайжруулахын тулд эслэгтэй хүнс хэрэглээрэй. Жимс ногоо, залаат ургамалд эслэг агуулагддаг, иймээс эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэх ёстой. Эслэг нь ходоодонд задардаггүй, харин гэдсэнд очиж түүнийг цэвэрлэдэг. Эслэгийг үнэндээ холестерины болон цусан дахь саахрын түвшнийг зохицуулж токсинуудыг биеэс гадагшлуулдаг байгалийн хэрэгсэл гэж үзэж болно. Түүнчлэн эслэг нь гэдэсний ашигтай бактериудын хувьд пребиотик болдог. Хамгийн их эслэг агуулагддаг хүнс бол брюссель байцаа, алим, лууван, вандуй, хивэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top