өдөр
шөнө
×

Дархлааны системийн эсүүдийн 80% гэдсэнд байдаг

---ОХУ-ын Ярославын УИС-н Биологи, экологийн факультетын профессор, тасгийн эрхлэгч Наталья Тятенковагийн ярилцлагаас---

Дархлааны системийн эсүүдийн 70-80% нь гэдсэнд байдаг тухай та сонссон уу? Ийм учраас та бидний идэж ууж байгаа бүхэн биеийн дархлааг нэг бол сайжруулж эсвэл бууруулдаг.
Өвлийн улиралд амархан ядрах, ажлын чадвар буурах, нойрмоглох, арьс үс болон хумс муудах зэрэг үзэгдэл их ажиглагддаг. Энэ бол хүний дархлааны систем улирлын өөрчлөлтөд өртдөгтэй холбоотой.Өвөл шинэ ногоо хэрэглэх нь эрс багасдаг учраас дархлаа сулрах, витамины дутагдал болох эрсдэлтэй.
Өвөл “нарны өлсгөлөн”-д өртөж болзошгүй, хэт ягаан туяаны хомсдолоос болж арьсанд D3 витамины идэвхтэй хэлбэр ялгарах нь буурдаг. Гэтэл энэ витамин нь эсүүдэд кальци хэвийн шингэхэд нэн шаардлагатай. Үс, арьс, яс асуудалтай болдог шалтгаан ердөө энэ. 
Түүнчлэн өвлийн улиралд “аз жаргалын даавар” хэмээх серотонины синтез багасдаг, тэгээд хөдөлмөрийн чадвар буурах, амархан ядрах, хэтрүүлж идэх, унтахыг хүсэх зэрэг үзэгдэл  элбэгшдэг. Хамгийн гол нь үрэвслийг “хариуцдаг” генүүд өвөл идэвхжиж эхэлдэг, үүний дүнд хүмүүс зарим өвчний үүсгэгчид өртөмхий, илүү эмзэг болдог. 

Өвөл дархлааны системээ хэвийн байлгая гэвэл: 
* Хөдөлгөөнтэй бай, спортоор хичээллэ. Энэ нь серотонин, эндорфин даавруудыг ихэсгэдэг. Дасгал сургуулилт тогтмол хийж байвал бие махбодийн эсэргүүцэл сайжирна. 
* Сэтгэл санааны байдлаа дээшлүүлж цэвэр агаарт зугаал, хүчилтөрөгчөөр амьсгал. Байгалийн гэрэл мөн D витамины ялгаралд тустай. 
* Зөв, зохистой хоолло. Хүнсний ногоо, жимс хангалттай хэрэглэ. Уураг ба өөх тос, нүүрс усыг зөв хослуулахыг хичээ. 
* Нойроо бүрэн авч бай, хоногт 7-8 цаг унтаарай. Дархлааны системд нойр маш чухал. 
* Стрессээс зайлсхийж сэтгэл санаагаа хамгаалж сур. Өвөл аль болох хөгжилтэй зугаатай нэвтрүүлэг, инээдмийн кино жүжиг үз. Инээд аливаа ядаргаа, ачааллыг үгүй хийж “баярын даавар” ялгаруулахад нөлөөлнө.

Дархлаанд сөрөг нөлөөлдөг хүчин зүйлс: 
- удаан стресс
- буруу зуршлууд 
- буруу хооллолт
- витамин, микроэлементийн хомсдол
- биеийн ачаалал ихдэх 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top