өдөр
шөнө
×

Суутнуудын эцэг эх голдуу I бүлгийн цустай

“Эцэг эхийн цусны бүлэг ба хүүхдүүдийн авьяас чадварын хооронд уялдаа холбоо байгааг бид олж тогтоосон. Авьяас болон юм сурах чадвар эцэг эхээс хүүхдэд удамшдаг” гэж биохимич эрдэмтэд мэдэгдлээ. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, 1-р бүлгийн цустай хүмүүс бусадтай харьцуулахад агуу суутан, вундеркинд төрүүлэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь 1-р бүлгийн цустай бол маш ухаантай хүүхэд төрдөг. Тэд хөгжим, уран зохиол, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд гоц чадвартай төдийгүй худалдаа бизнес, барилгын салбарт ч амжилт олдог. Харин 2-р бүлгийн цустай эцэг эхийн хүүхдүүд голдуу шинийг зохион бүтээх хандлагатай, өвөрмөц сэтгэлгээтэй, шинэ технологи ба программчилал их сонирхдог. 3-р бүлгийн цустай хүнээс төрсөн хүүхдүүд өндөр мэдрэмжтэй, уран бүтээлч болдог аж. Харин 4-р бүлгийн цустай хүмүүс голдуу сайн тамирчдыг төрүүлдэг, тэдний хүүхдүүд спортод өндөр амжилт гаргадаг юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top