өдөр
шөнө
×

JAMA: Даралтыг 7 хоногт бууруулах арга

“Хүмүүс натрийн бага агууламжтай хоолны дэглэм мөрдсөнөөр ганцхан долоо хоногт даралтаа бууруулах боломжтой. Америкийн эрдэмтдийн мэдэгдсэнээр натри их агуулсан хоолтой харьцуулахад ийм хоолны дэглэм нь систолик артерийн даралтыг дунджаар 8мм мөнгөн усны багана бууруулдаг” гэж “JAMA” анагаахын сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд энэ судалгаагаа 50-75 насны 213 хүмүүсийн дунд явуулжээ. Оролцогчид 2 долоо хоногийн турш хоолны өвөрмөц дэглэм сахисан. Эхний 7 хоногт 95 хүн натри бага агуулсан хоол хүнс хэрэглэж дараа нь натрийн өндөр агууламжтай дэглэм мөрджээ. Үлдсэн 118 хүн эсрэгээр хооллож байв. "Натри бол давс, хүнсний соод, глутамат натрийн бүтцэд ордог химийн элемент.... Товчхондоо давс бага хэрэглэх үед хүмүүсийн систолик артерийн даралт 7-8 мм МУБ буурч байсан. Энэ бол даралтын эм тогтмол хэрэглэхэд үзүүлдэг үр дүн" гэж эрдэмтэд мэдэгдлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top