өдөр
шөнө
×

Өглөөд цус өтгөрөх 2 шалтгаан бий

---Оросын токсикологч Михаил Кутушов, дотоод шүүрлийн эмч Зухра Павлова нарын зөвлөгөө---
 
Ихэнх хүмүүс өглөөний унд уухдаа 2 алдаа гаргадаг, гэтэл буруу хооллолт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Ихэнх хүмүүс өглөөд нүүрс устай хүнс идэж заншсан байдаг, үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв хүмүүс байнга уураг бага хэрэглэдэг бол цус өтгөрөх аюултай, үүнээс болоод цаг хугацаа өнгөрөх тусам варикоз, тромбофлебит, стенокарди, инфаркт зэрэг зүрх судасны системийн өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Ийм учраас өглөөдөө уураг агуулсан хүнс заавал хэрэглэ. Өндгөн жаврай, бүхэл үрийн талхтай шарсан өндөг, эсвэл хүнсний ногоотой цуг чанасан өндөг гэх мэт. Түүнчлэн таны хоолны цэсэнд заавал сүү, цагаан идээ, өөхгүй мах (тухайлбал тахиа ба цацагт хяруул), өндөг, далайн загас байх ёстой.
Ямар ч тохиолдолд өглөөний ундаа заавал ууж гэрээс гараарай. Энэ маш чухал, яагаад гэвэл өглөө бөөрний булчирхай болон ходоод гэдэсний зам өндөр идэвхжилтэй байдаг. Энэ үед цадтал юм идэх ёстой, болж өгвөл уураг бас нүүрс устай хүнс хэрэглээрэй.
Өглөөд гаргадаг өөр нэг алдаа нь ихэнх хүмүүс юм уудаггүй, гэтэл энэ нь цус өтгөрүүлэх эрсдэлтэй. Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн ус уугаарай, үүний ачаар бие организм хэвийн "ажиллана", мөн гиповолеми төлөв байдлаас (цус урсалтын хэмжээ багасах) гарч чадна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top