өдөр
шөнө
×

Өндгөвчний хорт хавдрыг эмчлэх эм бүтээжээ

Хятад улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Шанхайн органик химийн хүрээлэнгийн эрдэмтэд өндгөвчний хорт хавдрыг эмчлэх хүчтэй эм бүтээжээ. Судалгааны үр дүнг “Science Advances” сэтгүүл нийтэллээ.... Хятадууд судалгааны явцад CPSF комплексийг судлаад өндгөвчний хорт хавдар нь CPSF3-н идэвхжлийн транскрипци зогсоох механизмаас хамаардаг болохыг тогтоожээ. Үүний дараа эсүүд ба бие организм дахь CPSF3-н ферментийн идэвхийг тасалдуулах доод молекуляр дарангуйлагчдыг хайж эцэст нь оксаборолууд бүлэг бодисыг олов. Энэ оксаборолууд нь CPSF3-н цайрын катализатор ионуудтай харилцан үйлчлэлцдэг юм байна.... Эрдэмтэд хуримтлуулсан мэдээлэлдээ суурилан CPSF3-н сонгомол ба био идэвхт дарангуйлагчдыг синтезэлж гарган авчээ, түүнчлэн “HQY426” эмийг бүтээсэн. Энэ дарангуйлагч болон үүнтэй төстэй эм нь өндгөвчний хорт хавдрын өсөлтийг бие дааж, эсвэл цисплатинтай эсвэл PARP дарангуйлагчтай хослон үр дүнтэй зогсоож чаджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top