өдөр
шөнө
×

Караоке эрүүл мэндэд ашигтай

“Караокед дуулах нь сэтгэл санааг өргөх төдийгүй эрүүл мэндэд таатай нөлөөлдөг. Тухайлбал, стрессийн түвшнийг бууруулж зүрх судасны системийн өвчин тусахаас сэргийлнэ. Дуулах үед таны зүрх “дасгал хийж эхэлдэг”. Зүрхний агшилтын давтамж минутад 140-150 цохилт хүрнэ, энэ бол гүйх болон үсрэх, дугуй унах зэрэг зүрхний эрчимтэй дасгалын түвшинтэй дүйцдэг. Караокед дуулахын өөр нэг ашигтай тал бол амьсгалын замын систем ч бас дасгалжиж байдаг. Дуулж байхад өрц, ам ба нүүрний булчингууд эрчимтэй хөдөлж ажиллан улмаар амьсгалын замаар агаар маш сайн дамжина.  Түүнчлэн хүмүүс дуулж байх үедээ амьсгалын хэмнэл, гүнийг ухамсартай хянаж чаддаг. Үүний ачаар амьсгал авах ба гаргах хэмжээ нэмэгдэнэ, цус хүчилтөрөгчөөр баяжина, тэгээд уушгины багтаамжийг ихэсгэдэг. Уушгины багтаамж бол амьсгалын системийн төлөв байдлыг хянах гол үзүүлэлтүүдийн нэг билээ. Иймэрхүү ачаалал нь мөгөөрсний багтраа (бронхиальная астма) эсвэл уушгины архаг өвчтэй (зарим) хүмүүст сайн. Хүмүүс дуулахдаа бие, нуруугаа цэх тэгш болгон нүүр ба хүзүү, цээжний булчингуудын чангарлыг дэмждэг. Ийм учрааэс караоке таны биеийн галбир, төрхөд сайнаар нөлөөлж нуруу муруйхаас сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь караокед дуулах таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай. Яагаад гэвэл, ажлын 7 хоногийн дараа ядаргаа, ачаалал тайлагдаж түгшүүр буурна. Дуулж байхад стрессийн даавар кортизолын түвшин буурч, аз жаргалын даавар –эндорфинүүдийн ялгарал нэмэгддэг. Дуу дуулах нь нейроны шинэ холбоо үүсэхэд тусалж өвөрмөц сэтгэлгээг хөгжүүлдэг... Бид найз нөхөд эсвэл гэр бүл, ажлын хамт олонтойгоо цуг караокед очдог, тиймээс караоке бол нийтэч болгож өөрийн үнэлгээг нэмэгдүүлэхэд туслан хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлдэг” гэж Оросын эмч Наталья Винарская ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top