өдөр
шөнө
×

Аспирин бохир агаараас хамгаалдаг гэж эрдэмтэд мэдэгдэв

АНУ-ын Харвардын их сургууль, Бостоны их сургууль, Колумбын их сургуулийн эрдэмтэд хамтарч судалгаа явуулжээ. Тэдний судалгааны үр дүнг “American Journal of Respiratory and Critical Care Medicine” сэтгүүл нийтэллээ. Бостон ба ойр хавьд нь амьдардаг 2280 хүний мэдээлэлд эрдэмтэд анализ хийжээ. Эрчүүдийн дундаж нас 73, тэд бүгд уушгины шинжилгээ хийлгэсэн байна. “Туршилтад оролцогчдын эм уусан мэдээллийг сарын турш цуглуулахын зэрэгцээ авто машины яндангийн утаа хэрхэн агаарыг бохирдуулж байгаад хяналт шалгалт хийж байсан. Бид мөн оролцогчдын эрүүл мэндийн ерөнхий байдал, тамхи таталт зэрэг олон хүчин зүйлийг тооцсон. Тэд ихэнхдээ аспирин уусан. Гэхдээ бусад зарим нэг эмийн үйлчилгээг үгүйсгэхгүй. Бохир агаараас болж амьсгалын зам үрэвсдэг, харин аспирин үрэвслийг намдаадаг байх. Аспирин (үрэвслийн эсрэг стероид бус эм) тогтмол уухад агаарын бохирдлын сөрөг нөлөөг бараг 2 дахин бууруулсан” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top