өдөр
шөнө
×

Эрүүл байх 3 дүрэм

---Оросын кардиологч, анагаах ухааны дэд эрдэмтэн Анна Кореневичийн зөвлөгөө---- 

Яагаад ижил нөхцөлд амьдардаг хүмүүсийн зарим нь 100 насалж, зарим нь 40-тэйдээ нас бардаг вэ? Бүх зүйл амьдралыг та хэрхэн хүлээн авч буйгаас хамаардаг.
* Юуны өмнө аливаад сэтгэл зовох, түгшихээ боль, энэ нь таны хүч тамир, бие махбодийн нөөцийг шавхдаг. Бусад хүнийг өөрчлөх гэж бүү оролд. Оролдоод бүтэлгүйтсэн үед сэтгэлээр шаналах хэрэггүй. Түгшүүр, сэтгэл зовинол бол хүмүүсийг үхэлд хурдан хүргэх аюултай. Бид зөвхөн өөрсдийгөө л өөрчилж чадна. 
* Дэлхий дахины үйл явдалд сэтгэлээ бүү чилээ, үүнд та нөлөөлж чадахгүй. Сөрөг мэдээ мэдээлэл үзэх хэрэггүй. 
* Та ямар хүмүүсийг дуурайхыг хүсдэг вэ? Яг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны амьдарч буй орчин, таны эргэн тойрон дахь хүмүүс бол ТОЛЬ. 
* Танд 2 сонголт бий.
1. Та хүмүүсийг болон хорвоо ертөнцийг өөрчлөх оролдлогоо үргэлжлүүл. Мэдээж, дараа нь бүтсэнгүй гэж урам хугарна, сэтгэл зовно. Эцэстээ энэ бүхнээс болж та эрүүл мэндээ алдана, бас Аз жаргалаа. 
2. Та өөрөө өөрчлөгд. Бусдын төлөө биш өөрийнхөө төлөө өөр хүн бол. Энэ сонголт таныг эрүүл саруул байлгаж урт наслуулна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top