өдөр
шөнө
×

Шувуудын жиргээ бясалгал шиг нөлөөлдөг

Ой хөвчид зугаалах, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг сонсох нь стресс болон түгшүүр, сэтгэл зовнилыг арилгадаг. Шувуудын жиргээ бясалгалаас илүү тайвшруулдаг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд Английн “National Trust” буяны байгууллагын захиалгаар энэхүү судалгааг явуулжээ. 
Тус судалгаанд 600 хүн сайн дураар хамрагдсан. Тэднийг 3 бүлэг болгон хуваажээ. 1-р бүлэг 1 минутын турш шувуудын жиргээний бичлэг сонссон. 2-р бүлэг бясалгалын хавсралт ашигласан бол 3-р бүлэг зүгээр л анир чимээгүй орчин 1 мин суужээ. 
Туршилтын өмнө ба дараа бүх оролцогч өөрийн сэтгэл санааны байдал, тайвшрал, стресс ба түгшүүрийг үнэлсэн аж. 
Чимээгүй орчинд суусан болон бясалгалын хавсралт ашигласан хүмүүсийн хувьд сэтгэл тайвшралын түвшин өөрчлөгдөөгүй. Харин шувуудын жиргээ сонссон оролцогчид өөрсдийгөө илүү сайхан амарч тайвширсан гэж үзжээ. Тайвшралын үнэлэмж 30% нэмэгдсэн байв. “Үүний зэрэгцээ 1-р бүлгийн оролцогчид туршилтын дараа асуултад илүү хурдан хариулж байлаа. Өөрөөр хэлбэл, тэдний уураг тархи тухайн үеийн амралт, нөхөн сэргээлтэд илүү өөдрөг хариу үйлдэл үзүүлсэн. Бясалгалын ачаар хүмүүсийн стрессийн түвшин 39% буурсан бол байгалийн дуу чимээ сонссон оролцогчдын стресс 24% багассан байна” гэж эрдэмтэд тайлбарлалаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top