өдөр
шөнө
×

Indian Express: Сайн холестериныг нэмэгдүүлэх хүнс хэрэглэ

Сайн холестерин бол зүрх судасны системийг хамгаалах, инсультээс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Энэтхэгийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа баталсан тухай "Indian Express" бичжээ. “Муу холестерин”-ы түвшин ихсэх нь тэр бүр таргалалттай холбоогүй. Муу холестерины түвшин өндөр гарсан залуусыг судлахад 22% нь хэвийн жинтэй байсан. Тиймээс холестерины өндөр түвшинд өөр хүчин зүйлс нөлөөлдөг нь гарцаагүй. Жишээ нь, хоолны буруу зуршил, ген, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, стресс" гэж эрдэмтэд ярилаа. Түүнчлэн "сайн холестерин"-ы түвшнийг нэмэгдүүлж "муу холестерин"-ыг бууруулдаг хүнсийг эрдэмтэд тоочжээ. Үүнд: самар, үр, шош, оливын тос, нэрс, авокадо зэрэг жимс, шар буурцаг, ногоон өнгөтэй ногоо, далайн гаралтай хүнс, тослог загас, бета-глюкантай овъёос, хар шоколад. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top