өдөр
шөнө
×

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлэлцүүлэгт БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, НХХЯ, БШУЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,  үйлчилгээг зохицуулах хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар, Барилгын хөгжлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар, ХАБҮЛЛ, НЗДТГ, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НЭМГ, НБОГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын төлөөлөл оролцлоо.“Эрүүл мэндийн төлөөх шийдэл” хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар хийж, хэлэлцэх асуудлын талаар танилцууллаа.Хэлэлцүүлэгт оролцогчид “Дэлхий дахин дахь орчны эрүүл мэндийн асуудлууд”, “Монгол Улс дахь орчны эрүүл мэндийн асуудлууд”, “Эрүүл мэндийн төлөөх шийдэл санаачлага”, “Бодлого, санаачлагын үндэс болох судалгаа, нотолгооны асуудлууд”, “Эрүүл мэндийн төлөөх шийдэл ба инноваци”, “Байр сууц ба эрүүл мэндтэй холбоотой асуудлуудын талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Эрүүл мэндийн төлөөх шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдвээр илтгэл сонсож,  “Агаарын бохирдол”, “Ус, ариун цэвэр, эрүүл ахуй”, “Орон байрны эрүүл ахуйн асуудлууд”, “Хүрээлэн буй орчны бусад асуудал руу чиглэсэн шийдлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт нь эрүүл мэндийн тодорхойлох хүчин зүйл болж байна
 Эрүүл орчин буюу цэвэр агаар, аюулгүй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн  үйлчилгээ, химийн бодисын аюулгүй хэрэглээ, эрүүл, аюулгүй ажлын байр,  хөдөө аж ахуйн зохистой дадал, эрүүл мэндийг дэмжих хот, цацрагийн нөлөөллөөс хамгаалсан, уур амьсгалын ба байгалийн төрхийг хадгалсан орчин зэрэг нь хүн амын эрүүл амьдралын суурь үндэс болдог.
2016 оны тайлан мэдээгээр дэлхий нийтэд хүн амын нас баралтын 24 хувь нь хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс шалтгаалсан бөгөөд эдгээрээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан.
            Хэдийгээр  орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд ахиц дэвшил гарсан ч агаарын бохирдол, аюулгүй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж бага, орон байрны стандартын хангалтгүй байдал, эрүүл бус орчин зэрэг нь дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байна.
Дэлхийн улс орнуудын адил Монголд ч хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах нь нийгмийн эрүүл мэндийн асуудал хэвээр байна.

“Эрүүл мэндийн төлөөх шийдэл”-д хүрэх санаачилга
 
Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Эрүүл мэндийн төлөөх шийдэл”-д хүрэх санаачилгын хүрээнд хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдалд үзүүлж буй сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр бусад салбартай хамтран ажиллана.

Энэхүү санаачилга нь эрүүл мэндийг тэргүүнд тавьж, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад салбар дундын шуурхай арга хэмжээний нэгдмэл цэг болох юм.
            Эрүүл мэндийн төлөөх шийдэл нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжтай болох, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжгүй байдал, стандартын бус орон байрны нөхцөл зэрэг асуудлаас үүдэлтэй нийгэм, эрүүл мэндэд учрах ачааллыг бууруулах, арилгахад чиглэсэн богино, дунд, урт хугацааны шийдлүүдийг боловсруулахад салбар хоорондын арга хэмжээг нэгтгэх болно.
            Цаашилбал, орчны эрүүл мэндтэй холбоотой Тогтвортой хөгжлийн зорилт болон Үзэл баримтлал-2050-д хүрэхэд хувь нэмэр оруулах болно.
            Эрүүл мэндийн төлөөх шийдэл нь дараах хөтөлбөрүүд болон арга хэмжээг урагшлуулах болно.
•Бодлого, урт ба дунд хугацааны арга хэмжээг боловсруулахад чиглүүлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар нотолгоо бүрдүүлэхэд үндэсний түвшинд чадавхийг бэхжүүлэх
•Инновацийн төв байгуулж, Монгол Улсын онцлогт нийцсэн цэвэр эрчим хүч, орон байр, ус, ариун цэврийн байгууламжийн инноваци, технологи нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадавхийг бий болгох
•Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг сайжруулах (олон эх үүсвэр бүхий аюулын тандалт, зохицуулалт, стандартчилал, зонхилон тохиолдож буй өвчин, эрүүл мэндийн эрсдэлийн сэргийлэлт, хяналтын чадавхи)
•Эрүүл мэндийн төлөөх шийдлүүдийг нутагшуулах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах асуудлууд багтаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top