өдөр
шөнө
×

Хаван арилгаж, ядаргаа тайлах арга

“Архаг ядаргаа тайлах, хаван арилгах таатай нэг арга бол тунгалагийн системийг цэвэрлэх. Тус аргын тусламжтай дархлаагаа сайжруулж боломжтой, энэ нь хүйтний улиралд маш чухал. Тунгалагийн судсаар лимфа (шар ус, тунгалаг шингэн) гүйдэг. Лимфа бол лимфоцитүүд буюу тунгалагийн эсүүдээс бүрддэг бөгөөд эдгээр эс нь дархлааг хариуцаж вирүсүүдийн эсрэг тэмцдэг билээ. Бие махбодь дахь тунгалагийн шингэн хэрэв зогсонгишвол лимфа зангилаанд хортой бодисууд ба токсинууд хуримтлагдаж улмаар дархлаа сулрах, ядаргаа ихсэх аюултай. Харин тунгалагийн иллэг зэрэг арга хэмжээ авсны дүнд лимфа сайн урсч хортой бодисуудыг элгэнд хурдан аваачин тэнд хор саармагжиж гадагшилдаг юм. Хөл хүндрэх, хавагнах, нүүр царайн өнгө бүүдийх, арьсны уян хатан байдал алдагдах, арьс сулрах, үрчлээ ихсэх үед энэ аргыг хэрэглэх сайн. Түүнчлэн архаг ядаргааг  ийм иллэг арилгаж хүч тамирыг сэргээнэ. Бие галбираа засах, галбиржуулахад энэ аргыг ашиглавал целлюлит багасах, арилах боломжтой. Гэхдээ хавдартай, зүрхний өвчтэй, арьс асуудалтай хүмүүс тунгалагийг иллэг хийлгэж болохгүйг анхаар. Тунгалагийн иллэгийг 7 хоногт 2-3 удаа хийлгэнэ. нийт 8-10 удаа хийлгэхэд курс эмчилгээ болдог” гэж Оросын эмч Кристина Краковская зөвлөв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top