өдөр
шөнө
×

Япон: Кофе хөгшрөлтийг сааруулдаг

Япон орны Цукубагийн их сургуулийн эрдэмтэд кофены ачаар уураг тархины хөгшрөлтийг сааруулж болохыг нотолжээ. “Кофены бүтцэд агуулагддаг ургамлын гаралтай алкалоид тригонеллин бол уураг тархины хөгшрөлтийг багасгаж ой тогтоолтыг сайжруулдаг.... Кофег хэмжээ хязгаартай, сүүгүй, саахаргүй ер нь ямар нэг нэмэлтгүй хэрэглэвэл ийм үр дүнд хүрнэ” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Лабораторийн оготно хулгана дээр туршилт явуулж 1 кг биеийн жинд 5 мг ногдохоор өдөр бүр тригонеллин өгсөн аж. Сарын дараа мэрэгч амьтдын танин мэдэхүйн чадвар дээшилсэн, түүний дотор орон зайн ой тогтоолт ч гэсэн. Хяналтын туршилтын үед оготно хулганууд орон зайд илүү сайн баримжаалж Моррисийн лабиринтаас хурдан гарч чадаж байлаа. Түүнээс гадна лабораторийн амьтдын уураг тархийг судлахад тригонеллин нь мэдрэлийн систем ба митохондрийн ажиллагаанд эерэгээр нөлөөлж АТФ синтезийг хүчтэй болгон үрэвсэлт цитокинуудын түвшнийг (архаг үрэвсэл бол хөгшрөлтийг хурдасгадаг хүчин зүйлсийн нэг) эрс бууруулсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top