өдөр
шөнө
×

Арьс хурдан хөгширдөг шалтгааныг олжээ

Канадын Лавалийн их сургуулийн эрдэмтэд арьс хурдан хөгширдөг шалтгааныг олж тогтоосон тухай “Scientific Reports” сэтгүүл бичжээ. “Тамхидалт ба нарны гэрэл тус тусдаа арьсанд сөргөөр нөлөөлж гоо үзэмжийг алдагдуулан наснаасаа ахимаг харагдуулдаг болохыг судлаачид өмнө нь нээсэн. Харин энэ 2 хүчин зүйл зэрэг үйлчилсэн тохиолдолд арьсны төлөв байдалд илүү их хор хөнөөл учруулж улмаар хөгшрүүлж байгааг манай туршилт баталлаа. Туршилтын явцад хүний арьсны эсийг ашигласан (гадны коллагенаас тусгаарласан). Гэтэл тамхины утаа ба хэт ягаан туяаны хослол нь коллагены хэмжээг богино хугацаанд багасгаж байв.... Энэ 2-ын үйлчлэлийн дүнд металлопротеиназ хэмээх фермент нэмэгддэг, чухамдаа энэ ферментийн илүүдэл нь коллагеныг бууруулдаг аж. Түүнээс гадна коллагены өмнөгчийн тоо багасч, улмаар коллагены ялгаралт их доогуур түвшинд очдог” хэмээн эрдэмтэд ярилаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top