өдөр
шөнө
×

Шимэгч хорхойн халдварын үед шинж тэмдэг бараг илэрдэггүй

“Биед шимэгч хорхой үүрлэснээс үүдэлтэй өвчин голдуу шинж тэмдэггүй, эсвэл онц илрэлгүй явагддаг. Ер нь гельминтозын 5 төрөл илүү өргөн тархсан: энтеробиоз, аскаридоз, описторхоз, дифиллоботриоз, токсокароз. Шимэгч хорхойн халдвар авсан хүн амархан ядарч байнга бие сулбайх доройтох магадлалтай. Мөн ходоод гэдэсний замд таагүй мэдрэмж үүсдэг: гэдэс дүүрэх, өвдөх, гүйлгэх, дотор муухайрах зэрэг. Заримдаа дотор муухайрахын зэрэгцээ цустай ялгадас гардаг. Түүнчлэн зарим тохиолдолд хуурай ханиах, арьсан дээр туурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх нь бий. Энтеробиозын үед шөнө эсвэл өглөө хошного загатнадаг... Иймээс үе үе шинжилгээ өгч, онош батлагдвал даруй эмчлүүлэх шаардлагатай. Өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй, ер нь өвчтөн өөрөө бие дааж шимэгч хорхойгоос ангижрах боломжгүй” хэмээн ОХУ-ын паразитологч эмч Ольга Агринская мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top