өдөр
шөнө
×

Хавар хоолоо сойж болохгүй

Хаврын улиралд турах гэж хоолоо сойж өлсөх нь осолтой. Яагаад гэвэл, энэ үед бие организмын хэрэгцээ олон дахин нэмэгддэг, тиймээс амархан ядаргаанд орж өвдөж мэднэ. Хавар аль болох олон төрлийн хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хоолны цэсэнд заавал амьтны болон ургамлын гаралтай уураг байх хэрэгтэй. Амьтны гаралтай уураг гэвэл: өндөг, сүү, цагаан идээ, мах, загас, шувуу. Харин ургамлын гаралтай уураг: шош, сэвэг зарам, вандуй, киноа, самар, гүнжидийн зэрэг үр, тофу, ногоон өнгийн ногоо, шар буурцгийн сүү. Мөн энгийн болон нийлмэл нүүрс ус заавал таны хоолны цэсэнд байх хэрэгтэй,. Жишээлбэл: зөгийн бал, саахар, цагаан талх, эрдэнэ шишийн сироп, гоймон, төмс, жимс ногоо, бүхэл үрийн хүнс. Мэдээж, А ба Е витамин агуулсан ашигтай өөх тосыг хэрэглэж хавар дархлаагаа дэмжээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top