өдөр
шөнө
×

Аймшгийн зүүдээс ангижрах энгийн арга

Шөнийн аймшгийн зүүдээс ангижрах энгийн аргыг АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд туршилтын замаар олж тогтоожээ. Тэдний эрдэм шинжилгээний ажлыг “Scientific Reports” сэтгүүл нийтэллээ. Туршилтын үеэр 82 оролцогч бугуйдаа “ухаалаг”, өвөрмөц цаг зүүж байлаа. Ухаалаг цаг тэдний хөдөлгөөний идэвх болон нойрны чанар, үргэлжлэх хугацааг бүртгэж байсан. Туршилт бараг 6 сарын турш үргэлжилсний дараа эрдэмтэд оролцогчдын “ухаалаг цаг”-ийг авч анализ хийлээ. Хөдөлгөөний идэвх хэдий хэр хэмжээнд хүрч байж шөнийн аймшгийн зүүдний тоонд нөлөөлж буйг эрдэмтэн судлаачид тодорхойлохыг хичээжээ. “Өдөр бүр бүтэн цагийн турш дасгал гимнастик хийх зэргээр эрчимтэй хөдөлсөн тохиолдолд нойрны чанар сайжирч таагүй, муухай, айдастай зүүд зүүдлэх нь багасч байлаа. Биеийн ачаалал (ялангуяа судасны лугшилтын давтамжийг нэмэгдүүлэх) нь түргэн нойрны үе шатыг багасгадаг. Нойрны ийм үе шатанд уураг тархины идэвх өндөр байж нүд түргэн хөдөлнө. Чухам энэ үед голдуу аймшгийн зүүд зүүдлэгддэг аж. Хамгийн гол нь өдөр тутам спортоор хичээллэх буюу гүйх, дасгал сургуулилт хийх зэргээр хөдөлгөөний идэвхийг эрхэмлэх хэрэгтэй гэж бид зөвлөж байна” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top