өдөр
шөнө
×

Зүрхний өвчний үед илрэх зарим шинж тэмдэг

Австрали улсын Сиднейн эмнэлгийн захирал, дотрын эмч Жон Камминс зүрхний өвчний үед илрэх гадаад шинж тэмдгийн тухай өгүүлснийг “Daily Mirror” нийтэлжээ.
“Хөлийн тавхай хавагнах, хөлийн хуруу хөхрөх, хөлийн хуруун дээр овойж булуу үүсч өвдөх зэрэг нь цусны эргэлт муу байгааг илтгэдэг. Энэ нь эргээд зүрх судасны өвчлөлтэй холбоотой. Зүрх сайн ажиллахгүй үед цус нь хөл ба гарт хуримтлагдах ба хөлд шингэн “очих” зэргээр нөлөөлдөг. Хөлийн хуруу хөхрөх нь мөн цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлыг харуулдаг ба улмаар зүрхний асуудал, эмгэгт хүргэх аюултай.... Хөлийн хаван зэрэг гадны өөрчлөлтүүд бол үнэндээ хоёрдогч шинж тэмдэг. Зүрхний эмгэгийг илтгэх эхний бөгөөд гол шинж тэмдэг бол цээжээр өвдөх, ялангуяа биеийн ачааллын үед илэрч байгаа бол онцгой анхаар. Эрүүл мэндийн тухайд өгөх миний хамгийн гол зөвлөгөө: зүрх судасны өвчнийг эрт илрүүлж эмчилсэн тохиолдолд үр дүн сайн. Иймээс тогтмол эмчид үзүүлж байгаарай" хэмээн эмч Жон Камминс ярилаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top