өдөр
шөнө
×

Аагим халуунд юу идэх вэ

Монголчууд бид халуун дулааны улиралд эртний уламжлалын дагуу аль болох сүү, цагаан идээг түлхүү хэрэглэвэл зохино. Зуны аагим халуунд хөнгөн хоол хүнс хамгийн тохиромжтой. Өөх тостой хоол зуны халуунд удаан боловсорч  бие махбодид нэмэлт ачаалал өгөх эрсдэлтэй. Ийм учраас сүү цагаан идээнээс гадна хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүйтэн шөл, загас, далайн гаралтай хүнс идэж байгаарай. Хамгийн гол нь бага порцоор өдөрт 4-5 удаа юм идэхийг хичээ. Энэ нь бие махбодид хэт ачаалал өгөхөөс сэргийлж буй хэрэг.
Мөн ус, шингэн хангалттай хэмжээгээр уугаарай. Биеийн жингийн 1 кг тутамд дунджаар 30 мл ус ба шингэн хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэхдээ аагим халуунд ус, шингэний хэрэгцээ нэмэгдэхийг анхаар. Хэт халуун шатах үеэр гадаа гарахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв гарах бол нарнаас хамгаалах тос түрх, малгай эсвэл алчуур, мөн нарны шил зүүх хэрэгтэй. Түүнчлэн ханцуйтай хувцас өмсөөрэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top