өдөр
шөнө
×

Гар утастайгаа бүү хоолло

Өглөөний цай уухдаа ч гар утсаасаа салахгүй байх нь олон сөрөг уршиг дагавартай. Энэ нь мөн компьютерын араас босолгүй идэж уух зуршилтай хүмүүст ч хамаатай. 

* Цадсан мэдрэмж төрөхгүй. Та уг нь хоол, ходоондоо хамаг анхаарлаа хандуулах ёстой байтал гар утасны дэлгэц ширтэж сарниулах аюултай. Иймээс аяган доторхоо идэж дууссанаа ч анзаарахгүй. Гар утастайгаа хооллодог хүмүүс багаар бодоход 2 дахин ихийг иддэг гэсэн судалгаа бий.  
* Утсан дээрх мэдээ мэдээлэл илүү сонирхолтой санагдаж хоол идэх явцаас таашаал авч чадахгүй, хоолны жинхэнэ амтыг мэдрэхгүй өнгөрнө. Гэтэл амттай хоол бол серотонин хэмээх аз жаргалын дааврыг ялгаруулахад тусалдаг. Та өөрөө туршаад үз, яг адилхан хоолыг гартаа утсаа бариад мөн утасгүй идээрэй. Ялгааг нь та шууд мэдэрнэ. 

* Идэж буй хоолонд анхаарлаа хэр төвлөрүүлснээс хоол боловсрох, шингэх үйл явц ихээхэн хамаардаг. Элдэв зүйлд анхаарал сарниагүй үед хүн зөвхөн тавагтай хоолны тухай бодож илүү сайн зажилж иддэг. Хоол муу боловсрох, стресс зэрэг нь аажимдаа ходоод гэдэсний асуудалтай болгох аюултай. 
* Таргалалт. Гар утас үнэндээ биеийн жин нэмэхэд нөлөөлдөг болохыг АНУ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаа баталсан. Гар утастайгаа хооллодог хүмүүсийн 65% нь илүүдэл жинтэй байдаг ажээ. 
* Гар утсаас хамааралтай болж хувирна. Гар утас үнэндээ дофамин авах амархан арга мэт санагдана. Гэвч бодит байдал дээр бид гар утсаа шалгах бүрт, мэдээ мэдээлэл, нийгмийн сүлжээний нийтлэл харах болгондоо өөрсдийн дофаминыг үрж зарцуулдаг аж. Ингээд дофамаины “батарей” тань дорхноо “суучихна”. 
* Хүмүүс ихэнхдээ гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ хоол иддэг. Гэтэл та гартаа утастай бол тэдэнд зохих анхаарал хандуулж чадахгүй, тархиа ч амраахгүй, нэг ёсондоо өөрийгөө нийгмээс сайн дураас тусгаарлаж буй хэрэг. АНУ-ын Рутгерсийн их сургуулийн эрдэмтэд “Гэр бүлийн гишүүд хоолны ширээний ард гар утасгүй хооллодог бол илүү эрүүл саруул, биеийн жин ихсэх хандлагагүй байгааг манай судалгаа нотолсон. Энэ нь ялангуяа өсвөр настнуудын хувьд нэн чухал” хэмээн мэдэгдлээ. 
* Хоол идэж байхдаа өөрийгөө сорьж гар утсаа орхиж хэвш. Ингэснээр та өөрийн тэсвэр хатуужлыг амархаан шалгачихна. 
* Хэрэв та өөрийгөө утасны хамааралгүй гэж боддог бол 2 өдөр гар утасгүй амьдраад үз! 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top