өдөр
шөнө
×

Оюуны түвшин & цусны бүлэг

Оюун ухааны түвшин ба цусны бүлгийн хоорондох бас нэгэн хамаарлыг эрдэмтэд олж илрүүлэв. Гэхдээ тэдний гаргасан дүгнэлт бөөн маргаан дагуулсан төдийгүй одоо ч эцсийн цэг тавигдаагүй гэдгийг юуны өмнө дуулгая. Оюун ухааны түвшин хамгийн доогуур хүмүүс голдуу ямар бүлгийн цустай болохыг тодруулах зорилтыг эрдэмтэд судалгааны үеэр өмнөө тавьсан аж. Энэ судалгааны дүнг “Planet Today” нийтэллээ. 
“2-р бүлгийн хасах резус цустай хүмүүсийн оюуны түвшин хамгийн доогуур байсан. Тэд түргэн зантай, тэвчээргүй, сэтгэл хөдлөлдөө автаж бодлогогүй алхам үйлдэл хийдэг. Хасах резус, 2-р бүлгийн цустай хүмүүсийн эерэг талыг дурдвал: ажилсаг хөдөлмөрч, бусдад тусламтгай, хүмүүсийг сайн ойлгож мэдрэх чадвартай. Үүний зэрэгцээ хүний оюун ухаанд цусны бүлгээс гадна өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл маш чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээн эрдэмтэд ярилаа. 
"1-р бүлгийн цустай хүмүүс голдуу гоо үзэсгэлэнтэй, эсрэг хүйстнийг өөртөө соронзон шиг татдаг.... 3-р бүлгийн цустай бол нэн эмзэг, мэдрэмтгий. Харин 4-р бүлгийн цустай хүмүүс тамир тэнхээтэй, хүчтэй, тэсвэр хатуужилтай хэрнээ романтик" хэмээн “Planet Today”-н нийтлэлд дурджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top