өдөр
шөнө
×

Уураг тархиа “тэжээ”

Оросын эндокринологч Анастасия Тараскогийн зөвлөгөөг хүргэж байна.
Зөв хоол тэжээлийн ачаар ой тогтоолтоо сайжруулж уураг тархины ажиллагааг дээшлүүлэх боломжтой. Газар дундын тэнгис орчимд амьдардаг хүмүүсийн хоол хүнс өнөөдөр зөв хооллолтын үндэс суурь болсон. Яагаад гэвэл, ийм хоол хүнс нь холестериний түвшнийг мэдэгдэхүйц бууруулж тархинд цус харвах болон зүрхний шигдээс тусахаас сэргийлдэг. Мөн Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийг баримталбал Альцгеймерийн өвчнөөс сэргийлж чадна. Түүнээс гадна та хоолны цэсэндээ янз бүрийн жимс жимсгэнэ өргөн хэрэглэ. Өглөөний цайндаа үе үе нэрс зэрэг жимс нэмж занш, түүнд их хэмжээний антиоксидант, минерал, витамин агуулагддаг. Ой тогтоолтыг сайжруулах, уураг тархины ажиллагааг бэхжүүлэхэд бас хар шоколад, авокадо, самар, ногоон цай тустай. Өдөр тутмын хоолондоо нарийлж болохгүй. Ийм хэмнэлт ашиггүй, яагаад гэвэл хожим олон, сөрөг уршиг дагавартай.  Ер нь хоолны их бага, тоо хэмжээ чухал биш, хамгийн гол нь тогтмол хэрэглэлт. 

Сонирхуулахад, Газар дундын тэнгисийн дэглэм гэдэгт олив, оливын тос, бүхэл үрийн хүнс, загас ба далайн гаралтай хүнс, бяслаг, их хэмжээний ногоо, шош, самар, улаан вино багтдаг ба сүү, улаан махыг бага хэрэглэдэг аж.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top