өдөр
шөнө
×

Тархиа тэжээе

“Зөв хооллох нь уураг тархины бүтээмжийг нэмэгдүүлдэг. Уураг тархи бол хүний бүхий л бие организмын ажиллагааг "хариуцдаг"-ийг бид мэднэ, иймээс зөв хооллолтын тусламжтай тархиа  тэжээж ашигтай бодисуудаар байнга баяжуулж байвал зохино. Уураг тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй хүнсийг заавал хоолны цэсэндээ оруулах ёстой. Жишээлбэл, тэжээлийн тодорхой бодисуудыг хэрэглэж хэвшээрэй, “омега-3” поли-ханаагүй өөхний хүчлийг байгалийн гаралтай хүнсээс авахын зэрэгцээ нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэж болно. Юуны өмнө загас идэхийг зөвлөж байна. Тархинд хэрэгтэй өөр олон ашигтай бодис нь хүнсний ногоо, жимсэнд агуулагддаг” хэмээн Оросын дотрын эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн Ярослав Ашихмин “Sputnik” радиод ярилцлага өгөхдөө ярилаа. "Кофе болон өтгөн цай, шоколад зэрэг нь тархины ажиллагааг эрчимжүүлдэг, гэхдээ түр зуур. Мэдээж кофе, шоколадыг хэтрүүлж болохгүй. Өдөрт 4 аяга кофе уухад бие махбодид аюулгүй, хэвийн хэмжээ гэж тооцдог. Цайнд харин ийм хязгаарлалт хэрэггүй, хүссэн хэмжээгээр ууж болно. Шоколадын хувьд 7 хоногт 50 грамм хангалттай. Түүнчлэн үе үе өлсөх нь тархинд эерэг нөлөөтэй. Энийг одоо дэлхийн анагаах ухаан хүлээн зөвшөөрч ашиглаж байгаа" хэмээн Ашихмин эмч ярилаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top