өдөр
шөнө
×

Наранд биеэ шарах тухай 

“Наранд биеэ буруу шарвал меланом үүсэх, сэвх тогтох, эрт хөгшрөх зэрэг сөрөг уршиг дагавартай. Наранд түлэгдэх нь меланом үүсэх эрдэлтэй гол хүчин зүйл, хэрэв хүн амьдралынхаа туршид 5-аас доошгүй удаа ноцтой түлэгдсэн бол меланом үүсэх магадлал 50%. Иймээс эрүүл мэнддээ хор хөнөөл учруулалгүй, биеэ наранд зөв борлуулах хэрэгтэй. Наранд түлэгдэх гэдэг нь арьс улайх, цэврүү үүсэх ба үүнээс болж арьс зулгарахыг хэлнэ. Зуны улиралд UV цацраг нь арьсны хамгийн гүн эпидермист хүрдэг, тиймээс арьсаа зохих ёсоор хамгаалаарай. Чухам эдгээр цацрагийн нөлөөгөөр коллагены ширхэгтэс гэмтэж эрт хөгшрүүлж сэвх толбо үүсгэдэг. Өглөө 7 цагаас 10 хүртэл, мөн үдээс хойш 17 цагаас 19 цагийн хооронд наранд биеэ шарах нь хамгийн ашигтай. Гэхдээ шууд хэдэн цагаар наранд байж болохгүй, биеэ аажмаар дасгах хэрэгтэй. Эхний өдрүүдэд 5-10 минут наранд биеэ ээнэ, дараа нь өдрөөс өдөрт бага багаар буюу 5-10 минутаар гадаа байх хугацааг нэмэгдүүлээрэй. Ингээд бие махбодь дассаны дараа өдөрт 1 цаг хүртэл наранд биеэ шарна, энэ үеэр нарнаас хамгаалах тос заавал түрх, SPF өндөр түвшнийх байвал зохино. Цайвар арьстай, олон мэнгэтэй хүмүүс наранд удаан байхаас зайлсхийгээрэй. Мөн хавдартай, халдварт өвчтэй, халуурсан бол наранд биеэ борлуулах гэсний хэрэггүй. Түүнчлэн жирэмсэн эхчүүд наранд биеэ шарж болохгүй. Наранд түлэгдэхээс сэргийлэн биеэ жигд борлуулахыг хичээ. Арьс гуужуулагч болон натурал тослог тос түрх, их ус ууж шингэний алдагдлаа тогтмол нөхөөрэй. Хэрэв түлэгдэж цэврүү үүсэх шинж илэрвэл халдвараас сэргийлж спирт агуулаагүй, ариутгах хэрэгслээр жин тавина. Цэврүүг зорриуд хагалж  огт болохгүй. Харин цэврүү өөрөө хагарвал зөөлөн савантай усаар угааж чийглэг боолтоор бооно. Толгой өвдөх, түлэгдэж их цэврүүтэх, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай” хэмээн Оросын эмч, “Инвитро-Приволжье” эмнэлгийн ерөнхий эмч Татьяна Неумолотова зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top