өдөр
шөнө
×

Сэтгэлээр унавал өргөст хэмх идээрэй 

Өргөст хэмхийн ашиг тусыг бүгд мэднэ. Бүр эртний Грекийн эмч нар биеэс хаягдал шаар, хортой бодисыг гадагшлуулахын тулд өдөр бүр өргөст хэмх идэхийг зөвлөсөн байдаг. Өргөст хэмхийн 95% нь ус, үлдсэн 5% нь эслэг. 
“Гуниглах, ядрах, сэтгэл санаагаар унах, гутрах үед өргөст хэмх ахиухан идэх хэрэгтэй. Энэ ногоо бол гэдэсний үйл ажиллагааг сайжруулж улмаар серотонин ялгарахад нөлөөлдөг. Бие махбодид серотонин хангалттай ялгарахын ашиг тус их. Идэвхгүй, үлбэгэр номой байдал ор сураггүй арилж сэтгэл санааны байдал шууд дээрдэнэ. Та эрч хүч нэмэгдэхийг мэдэрч, цовоо сэргэлэн ажлаа барьж авах болно. Түүнчлэн өргөст хэмх илчлэггүй, хоолны дуршлыг бууруулдаг учраас илүүдэл жингийн эсрэг тэмцэж буй хүмүүст маш чухал ногоо. Түүнчлэн энэ ногоонд агуулагддаг тартроны хүчил  нь өөхөн давхарга үүсэхээс сэргийлдэг” хэмээн Оросын хоол зүйч Анна Ивашкевич зөвлөжээ. Өдөрт 2-3 ширхэг өргөст хэмх идэхэд хангалттай, хэтрүүлж огт болохгүй. Харин ходоод гэдэсний өвчинтэй бол өргөст хэмх идэж болохгүй, заавал эмчээс зөвлөгөө аваарай. Өргөст хэмхийг маш сайн угааж хальстай нь идвэл зохино, яагаад гэвэд түүний хальсанд К, А, С болон багахан хэмжээний В бүлгийн витамин агуулагддаг, мөн төмөр, кали, фосфор, зэс, магни зэрэг минерал бий. Энэ  ногооны талаар Энэтхэгийн Жадавперийн их сургуулийн эрдэмтэн Пулок Мукержи “Өргөст хэмхийн шүүсэн дэх натурал хүчил нь цусны бүтцийг сайжруулж холестериныг бууруулдаг” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top