өдөр
шөнө
×

Судас тэлэх 3 хүнс 

Зүрх судасны системийн гол асуудал бол “судас бөглөрөх”. Үүнтэй тэмцэхийн тулд муу холестерины түвшнийг бууруулж судсаа тэлэх хэрэгтэй. Мэдээж, зүрх өвдвөл шууд эмчид хандах ёстой, харин энэ удаад зүрхэнд тустай хүнсий тухай өгүүлье.
Гашуун шоколад: Түүний бүтцэд, тодруулбал какаод полифенол агуулагддаг, энэ нь судсыг уян хатан байлгадаг. Энэ бодис биед хангалттай байвал шаардлагатай үед судсууд сайн сунах буюу агших болно. Бүтэн шоколадыг хэдэн өдөр иднэ, өдөрт 3-4 нүд гэж тооцоол. 
Алим: Хамгийн хүртээмжтэй жимс. Алиманд агуулагддаг олон төрлийн витамин нь судсуудын зузаанд эерэг нөлөөтэй, мөн үрэвслийг бууруулдаг. Гэхдээ алимыг хэтрүүлж идэж болохгүй. 
Анар: Анар жимсэнд их хэмжээний антиоксидантууд бий, эдгээр нь тромбоцит наалдахаас сэргийлдэг (үүнээс болж судас бөглөрөх буюу нарийсах аюултай). Өдөрт 80 грамм орчим анар идэхэд хангалттай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top