өдөр
шөнө
×

Улаан лооль цус шингэрүүлдэг 

“Улаан лооль бол цус шингэрүүлж тромбоз үүсэх эрсдэлийг бууруулдаг” хэмээн Шотландын эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний явуулсан туршилтанд 200 хүн сайн дураар оролцжээ. Өдөр бүр улаан лооль (томат) хоолондоо хэрэглэдэг хүмүүсийн цус 70%-иар “шингэрсэн” болохыг судалгаа батлав. Оролцогчдын 97%-д ийм үр дүн илэрчээ. “Энэ нь тромбозын эсрэг үйлчилгээтэй флавонид хэмээх бодис улаан лоолинд агуулагддагтай холбоотой” хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Үүнээс гадна улаан лоолин дахь ликопины өндөр агууламжийн ачаар эсүүд эрүүл байдаг аж. Улаан лооль мөн зүрх судасны системийн өвчлөл болон хорт хавдраас сэргийлэхэд тусалдаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Түүнд А витамин их байдаг учир нүдний эрүүл мэндэд тустай. Мөн улаан лоолийн шинэ шүүс ашигтай, бета-каротин агуулдаг.
Ер нь улаан лоолийг шууд буюу боловсруулж хэрэглэж болно, дулааны боловсруулт хийвэл ашигтай чанар бүр нэмэгддэг. Улаан лоолийг 2 минут чанах буюу шарсны дараа ашигтай ликопины хэмжээ нэмэгдэнэ.. 1 кг томатын пастад 1500 мл ликопин бий. Иймээс өвчнөөс сэргийлэхийн тулд улаан лоолийг өдөр тутам хэрэглээрэй, ямарваа сөрөг үр дагаваргүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй, өдөрт 4 ширхэг улаан лооль эсвэл 7 ширхэг черри идэхэд хангалттай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top