өдөр
шөнө
×

Нийгмийн сүлжээгээр бага “тэнэвэл” сэтгэцэд сайн

Нийгмийн сүлжээнээс хэсэгхэн ч болов хугацаагаар татгалзахад сэтгэлээр унах, гутрах байдал багасдаг хэмээн Германы эрдэмтэд мэдэгдэв. Тэдний бүтээлийг “Journal of Public Health” сэтгүүл нийтэлжээ. Германы улсын Бохум хот дахь Рурскийн их сургуулийн эрдэмтэд сонирхолтой туршилт явуулав. Судалгаанд нийт 642 хүн оролцсон ба тэднийг 4 бүлэгт ангилан хувааж 4 долоо хоногийн турш ажиглажээ. 
Эхний бүлэгт багтсан хүмүүс өдөрт нийгмийн сүлжээнд байх цагаа 30 минутаар багасгав. Харин 2-р бүлгийн хүмүүс хөдөлгөөнт дасгал, фитнесээр хичээллэхээ өдөрт 30 минутаар нэмсэн. 3-р бүлгийн оролцогчдод харин 1 ба 2-р бүлгийнхэнд тавьсан нөхцлийг давхар олгожээ. 4-р бүлэгт ямар ч тодорхой зааварчилга өгөөгүй аж. 
Судалгааны дүн гарахад 3-р бүлгийн хүмүүсийн бие сэтгэцийн байдал хамгийн сайн байлаа, улмаар амьдралдаа сэтгэл хангалуун байх түвшин нэмэгдэн гуниг гутралын шинж тэмдэг багасчээ. Тэр бүү хэл ийм үр дүн туршилт дууссанаас хойш 6 сарын турш хадгалагдсан байна. Өдөрт 30 минут л нийгмийн сүлжээнээс татгалзахад ийм эерэг үр дүн өгсөн гэдгийг эрдэмтэд онцоллоо. Товчхондоо нийгмийн сүлжээгээр бага "тэнэх" тусам сэтгэцийн эрүүл мэндэд сайн ажээ.
Нэмж өгүүлэхэд, Англи улсын “University of Bath”-н эрдэмтэд өмнө нь "Нийгмийн сүлжээнээс ядаж 7 хоног татгалзахад сэтгэл түгших, гутрах байдал буурч биеийн байдал сайжирсан" гэж баталсан билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top