өдөр
шөнө
×

Аяга, сав суулга угаадаг шингэн хэрэглэхээ эрс багасга

Аяга таваг угаах зориулалттай химийн шингэн, элдэв хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, элэгний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Оросын анагаах ухааны дэд эрдэмтэн, гастроэнтерологч, гепатологч эмч Сергей Вялов сэрэмжлүүлэв. “Аяга таваг, сав суулга угаадаг шингэнд перфтороктансульфоновын хүчлийн давс агуулагддаг. Эдгээр бодис нь хүний бие организмд хуримтлагдах хандлагатай, улмаар үүнээс болж янз бүрийн эмгэг өвчин үүсч болзошгүй. Жишээлбэл, үргүйдэл, дархлааны систем доголдох, бодисын солилцоо алдагдах, холестерины түвшин ихсэх, хавдрын өвчин тусах.... Аяга сав угаах шингэн, хэрэгсэл зэрэг нь хэрхэн хүний бие махбодид нөлөөлдөг талаар олон судалгаа хийгдсэн.  Гэтэл аяга, сав суулга угаах хэрэгсэлд агуулагддаг бодисууд нь элгэнд их сөргөөр нөлөөлж тэр бүү хэл элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдлоо. Перфтороктансульфоны хүчил  бие махбодид хуримтлагдсан тохиолдолд элэгний хорт хавдраар өвчлөх явдал 5 дахин их байгааг судалгаа нотолсон. Иймээс аяга таваг, сав суулгаа угаахдаа аль болох натурал хэрэгсэл ашиглаарай. Жишээлбэл хүнсний соодыг ийм зориулалтаар ашиглахад тохиромжтой" хэмээн эмч С.Вялов зөвлөжээ. .

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top