өдөр
шөнө
×

Нэрс зүрхэнд сайн

Зүрх судасны системд нэрс жимс ашигтай гэсэн дүгнэлтийг Английн Дорны их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилт баталлаа. Эрдэмтэд илүүдэл жинтэй 138 хүнийг энэхүү туршилтанд хамруулж 6 сарын турш ажиглажээ. Сайн дурын оролцогчид өдөр бүр ердийн хооллолтын зэрэгцээ хатаасан нэрс жимс идэж байв. Туршилт дууссаны дараа эрдэмтэд олон шинжилгээ хийсэн, энэ үеэр оролцогчдын цусны эргэлт сайжирч, артерийн уян хатан чанар нэмэгдсэн болох нь тогтоогджээ. Учрыг тодруулбал, зүрх ба бусад дотор эрхтэнд эерэгээр нөлөөлдөг антоциан хэмээх бодис их хэмжээгээр нэрс жимсэнд агуулагддаг юм байна. Чухамдаа энэ бодисын ачаар хүмүүсийн эрүүл мэндийн үзүүлэлт сайн гарсан гэж Английн эрдэмтэд үзсэн аж. "Нэрс жимсийг тогтмол хэрэглэвэл зүрхний өвчнөөс сэргийлэх боломжтой. Тодруулбал, нэрс бол зүрхний өвчин тусах эрсдэлийг 12-15%-иар бууруулж байна. Хамгийн гол нь нэрс жимсээ зөв хатаах ёстой” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top