өдөр
шөнө
×

10 сарын 13 -Тромбозтой тэмцэх олон улсын өдөр

10 сарын 13 бол Тромбозтой тэмцэх олон улсын өдөр. Энэ өдөрт зориулан тромбозын тухай зөвлөгөө хүргэж байна. “Тромбоз үүсэх эрсдэлийг бууруулахын тулд цус шингэлдэг хүнсийг хэрэглэ. Жишээлбэл, имбирь, гашуун шоколад, бүйлс, кешью самар. Тромбозын эрсдэлийг бууруулахад аминхүчлүүд тустай, өөрөөр хэлбэл өөх тосгүй уургуудыг хоолны цэсэндээ багтаа. Эдгээр нь цэнгэг усны загас, цагаан мах, тослоггүй бяслаг, зарим цагаан идээнд бий. Хамгийн чухал, үнэ цэнэтэй аминхүчил бол таурин. Иймээс түүнийг агуулдаг далайн гаралтай хүнс, эсвэл тауринтай витамины комплес хэрэглэ. Өөр нэг чухал бодис бол омега-3. Олив,  рапс, наранцэцгийн, маалингын зэрэг ургамлын тос хэрэглэж хэвшээрэй. Өдөрт 2 литрээс багагүй ус, ургамлын цай зэрэг шингэн уух ёстой. Түүнчлэн цус шингэлдэг хүнсний тоонд сармис, сонгино, наранцэцгийн үр, улаан манжин багтдаг. Цэвэр, боловсруулаагүй овъёосны нэвс, том үр будааны агшаамал (цагаан будаанаас бусад), бүхэл үрийн талх ба гоймон, хивэг идэхийг зөвлөж байна” гэж Оросын Сеченовскийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, зүрх судасны мэс засалч Андрей Панков ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top