өдөр
шөнө
×

Улаан манжин Альцгеймерийн өвчнөөс сэргийлнэ 

“Он жил өнгөрөх тусам уураг тархинд очих цусны урсгал саарч танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах байдал ажиглагддаг. Үүний улмаас ой ухаан муудах, Альцгеймерийн өвчин тусах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн азотын оксидын хэмжээ багассаны улмаас тархины цусны эргэлт удааширч эсүүдийн хоорондын холбоо гэмтэх магадлалтай. Улаан манжинд агуулагддаг нитратууд нь бие махбодид орсны дараа азотын оксид болж хувирдаг, энэ нь цусны урсгалыг сайжруулж танин мэдэхүйн үйл ажиллагааг нөхөн сэргээхэд тустай” хэмээн Туркийн эмч, хоол зүйч Дидем Йилдыз Кючук ярьсан тухай “Сumhuriyet” сэтгүүл бичжээ. Улаан манжинг мөн даралт ихдэх үед хэрэглэвэл цусны эргэлт сайжирч артерийн даралт хэвийн болно. Гэхдээ өдөр бүр идэж болохгүй, хэтрүүлбэл эсрэгээр аюултай. Иймээс эмчийн заавраар хэрэглэ, яагаад гэвэл 1 ширхэг улаан манжинд (136 грамм орчим) 106 мг натри агуулагддаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top