өдөр
шөнө
×

Магни бол D витамины шингэцийг сайжруулдаг

Хоолны дэглэм баримтлах, зөв хооллох нь жин нэмж таргалахаас сэргийлэх төдийгүй эрүүл мэндэд нэн тустай. Хоолны цэсэндээ хүнсний ногоо, жимс ахиу оруулж цагаан талх, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулбал зохино, тэгж байж бие махбодид ашигтай бүх төрлийн витамин, минерал бодисыг бүрэн авах боломжтой. Жишээлбэл, магнийн хомсдол үүсвэл D витамины шингэцэд нөлөөлдөг. Ийм учраас зүгээр нэг витамины нэмэгдэл уух нь хангалтгүй. Та хүссэн үр дүндээ хүрэхийн тулд юуны өмнө хоол хүнсээрээ шаардлагатай бүх бодисыг авах хэрэгтэй. А, Е, D, К зэрэг витамин, мөн кали, магни, төмөр, цайр, фосфор зэрэг ашигтай бодис, минерал агуулсан хүнс хэрэглэхийг хичээ. Магни, калийн агууламжаар баялаг хүнс бол улаан буудайн хивэг, яншуй болон гоньд, бууцай, цоохор майлз зэрэг нарийн ногоо, төмс, хулууны үр, наранцэцгийн үр. Харин өндөгний шар, масло, далайн тослог загас, бяслаг нь А, Е, D, К зэрэг олон витамин агуулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top