өдөр
шөнө
×

Залуу насыг уртасгах үр дүнтэй арга бий 

“Хөгшрөлтийг сааруулж залуу насаа уртасгах арга бий. Бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн биед төмөр хангалттай байх нь тэдний гадна дүр төрхөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Чухам энэ элемент л эмэгтэйчүүдийн нүүр царайг гоо үзэсгэлэнтэй, залуу сайхан харагдуулдаг. Гэтэл олон эмэгтэй төмрийн хомсдолд орсон байдаг. Ийм хомсдол л эмэгтэйчүүдийн хөгшрөлтийг хурдасгаж эрүүл мэнд ба гоо сайхан, залуу насаас нь хумсалдаг юм. Төмрийн дутагдлыг оношлох амаргүй, цусны ерөнхий шинжилгээ заримдаа бүрэн дүүрэн мэдээлэл өгдөггүй. Иймээс үе үе ферритины тест хийлгэх хэрэгтэй. Хэвийн хэмжээ 20-200. Хэрэв 30-аас доош бол түгшүүр зарлах ёстой. Бие махбодид төмрийн хомсдол үүссэн үед арьсны өнгө зэвхийж цонхийх, номой гөлөр болох, амьдралын сонирхол буурах, амархан ядрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг” хэмээн ОХУ-ын хоол зүйч, анагаах ухааны дэд эрдэмтэн Михаил Гинзбург зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top