өдөр
шөнө
×

D витамин илүүдвэл сөрөг нөлөөтэй

---Оросын анагаах ухааны доктор, дархлааны эмч Владислав Жемчуговын зөвлөгөө---

Витамины илүүдэл хэнд ч хэрэггүй. Бүх витаминаас зөвхөн D витамин л бие махбодид хуримтлагддаг. Хэрэв энэ витаминыг хэтрүүлбэл маш хортой. Жишээ нь, жирэмсэн эмэгтэй D витаминыг хэтрүүлж уувал умайд буй үр хөврөлийн мөгөөрс ясжих хандлагатай. Ер нь витаминыг байгальд байгаа хэлбэрээр хэрэглэхийг би зөвлөдөг. Өөрөөр хэлбэл химийн "омега -3" уухын оронд улаан, тослог загас идэх хэрэгтэй. Бусад витамины тухайд мөн адил. Лууван, сармис, ургамлын тостой салаат хийж идвэл А витаминыг их хэмжээгээр авна гэх мэт. Тэгээд ч илүү хямд төсөр тусна. Хамгийн гол нь, амталж хүртсэн бүхэн биед илүү сайн шингэдэг гэдгийг онцлон тэмдэглэе. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top