өдөр
шөнө
×

Хумсны гелин лак хэр хор хөнөөлтэй вэ?

Жирийн маникюр 3-5 хоног тэсдэг бол гелин лак 2-5 долоо хоног гоё, сайхан хэвээр байдаг. Гэхдээ ийм удаан хугацааны турш гелин хумстай байх хэр аюултай вэ? Гелин лак гэж гель дээр суурилсан синтетик бүрхүүл, түүнийг заавал хэт ягаан туяаны эсвэл LED гэрлийн тусламжтай “хатааж” бэхжүүлдэг.  Ийм лакны бүтцэд формальдегид, формальдегид давирхай, консервант, метакрилын хүчил, метакрилат, пигмент, дүүргэгч бодис бусад нэмэгдэл ордог. Заримдаа гелин лаканд агуулагддаг бодисууд харшил өгөх эрсдэлтэй,  бүр дерматит экзем болж ч мэднэ. Түүнчлэн химийн бодисуудтай удаан харьцсаны улмаас хумс нимгэрч хугарах, ховхрох аюултай. Тэр бүү хэл хумсны давхраа ховхорч салах, хумсан дээр цагаан толбо үүсэх зэрэг уршигтай. “Гелин бүрхүүл хумсыг гэмтээдэг. Яагаад гэвэл, ийм лакийг тогтоохын тулд хумсны дээд давхрааг хуулж сиймхий, эмзэг (халдварт өртөмхий) болгодог. Түүнчлэн лак арилгахдаа машин ашигладаг учир хумс гэмтэх эрсдэлтэй, улмаар амархан хугарч эмзэг, эмтрэмхий, ховхромхой болдог. Ийм учраас гелин лак байнга хийлгэж болохгүй, үе үе завсарлах хэрэгтэй” хэмээн Оросын эмч –гоо сайханч Оксана Чащина зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top