өдөр
шөнө
×

Диабетаас сэргийлэх хамгийн амархан арга бол алхалт

Иран улсын Тегераны анагаахын их сургуулийн эрдэмтэд чихрийн шижин тусах хандлагатай хүмүүст алхалт яаж нөлөөлж байгааг судлахаар туршилт явуулжээ. 508 мянга гаруй хүн сайн дураар оролцсон туршилтыг дүгнэхэд цагт 4 км ба дээш хурдтайгаар, тогтмол явган алхахад диабет тусах магадлал багасч байлаа. “Тогтмол дасгал сургуулилт хийх, явган алхах зэргээр аль болох хөдөлгөөнтэй байх нь хүний бие органимд үнэхээр ашигтай. Алхах үед цусны эргэлт түргэсч илүүдэл илчлэг “шатаж” улмаар цус хүчилтөрөгчөөр сайн хангагддаг. Тэр тусмаа цэвэр агаарт зугаалах, алхах нь бие махбодиос гадна сэтгэл санаанд эерэг, таатай нөлөөлдөг. Ийм учраас байнга явган явж байх хэрэгтэй” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. Тэдний туршилтын тухай материал “British Journal of Sports Medicine” сонинд нийтлэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top