өдөр
шөнө
×

Бүгдийг идэж болно, гэхдээ цагаар

 “2-р төрлийн чихрийн шижинтэй, мөн таргалалтаар шаналж буй хүмүүс заавал хоолны хатуу дэглэм сахиж илчлэгийн хэмжээг эрс хязгаарлах шаардлагагүй. Зүгээр л хоол ундаа тодорхой цаг хугацааг хатуу чанд баримтлан идэж уухад хангалттай. Өөрөөр хэлбэл завсарлагатай мацаг барих буюу өлсөх ёстой... Туршилт явуулсны эцэст бид завсарлагатай мацаг барих нь диабетыг эмчлэхэд ашигладаг хоолны уламжлалт дэглэмээс илүү үр дүн өгч буйг нотолж чадлаа” хэмээн АНУ-ын Чикагогийн их сургуулийн (UIC) профессор Криста Варади мэдэгдлээ.  Энэ туршилтын үр дүнг “JAMA Network Open” сэтгүүл нийтэлжээ.
Эрдэмтдийн туршилтад 75 өвчтөн оролцжээ. Тэд бүгд өмнө нь илүүдэл жингээс ангижрах гэж оролдож байсан, түүнчлэн хатуу дэглэм барьж цусан дахь саахрын түвшнийг бууруулах гэж хичээж байв. Оролцогчдыг 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэг өдрийн хоолны илчлэгийг дөрөвний нэгээр бууруулах хоолны хатуу дэглэм баримталж байлаа. 2-р бүлэгт илчлэгийг хатуу хязгаарлаагүй, гэхдээ зөвхөн 12-20 цагийн хооронд юм идэхийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл тэд 16 цаг өлсгөлөн байв. 6 сарын дараа эрдэмтэд туршилтын үр дүнг гаргажээ. Гэтэл өвчний эсрэг тэмцэхэд завсарлагатай мацаг барих нь илчлэгийг хязгаарласнаас илүү үр дүн өгчээ. Оролцогчид үүний ачаар биеийн жингээ дунджаар 3,6%-иар бууруулав. Харин хатуу дэглэм баримталсан бүлгийнхэнд энэ үзүүлэлт ердөө 1,8% байлаа. Түүнчлэн 2-р бүлгийн оролцогчдын хувьд цусан дахь саахрын түвшинтэй холбоотой биомаркеруудын (гликированный гемоглобин зэрэг) хуримтлал буурсан нь бүртгэгдлээ. Эрдэмтэд мөн мацаг барих өөр туршилтуудыг явуулж 18-20 цаг юм идэхгүй өлсгөж байсан, гэхдээ хамгийн зохистой хувилбар бол 16 цаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top