өдөр
шөнө
×

Зүрхний өвчнөөс сэргийлэх 2 дасгал

Зүрхний өвчнөөс сэргийлэхэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүрх судасны системийн өвчин тусах эрсдэлийг эрс бууруулж зүрхэнд эерэгээр нөлөөлдөг энгийн 2 дасгалыг тогтмол хийхийг Английн эрдэмтэд зөвлөж байна. 
1-р дасгал: “Планк”
Энэ дасгалыг хийхдээ гар дээрээ суниах гэж байгаа мэт байрлалд биеэ нэг шугаманд тодорхой хугацаанд хөдлөлгүй барина. Шуу, бугуйдаа гол анхаарал хандуулах ёстой. Планк хийх хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Анх 10 секундийн турш планк хийж эхэлсэн бол яваандаа 2 минут хүртэл нэмэгдүүлээрэй. 
2-р дасгал: “Сандал”
Дээрх зурганд үзүүлснээр сууж буй мэт байрлалд биеэ хөдөлгөлгүй тогтоон барина. Нуруу цэх, хөлөө өвдгөөр 90 градус нугална. Ийм байрлалд өөрийн чадах чинээгээр удаан байхыг хичээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top