өдөр
шөнө
×

Салютанд түлэгдвэл яах вэ

---Оросын “«СберЗдоровье” анагаахын компаний эмч, мэс засалч Сергей Хрипковын зөвлөгөө---

Шинэ жилийн баярын үеэр салют буюу галын буудлага хийхдээ аюулгүйн ажиллагааны дүрмийг чанд баримтлах ёстой. Хэрэв энэ үед ямар нэг байдлаар арьс түлэгдэж гэмтсэн бол эхлээд түлэгдлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Хэрэв зөвхөн арьс жаахан түлэгдэж улайсан бол (гадаргуугийн түлэгдэл) гэмтсэн хэсгийг хөргөнө. Өөрөөр хэлбэл краны бүлээн усыг (өрөөний хэмтэй) түлэгдсэн хэсэг дээр 10-15 минут гоожуулах хэрэгтэй. Дараа нь декспантенол зэрэг тусгай тос түрхэн цэвэр боолтоор бооно. Харин арьс гүн, хүчтэй түлэгдэж цэврүү үүссэн бол яаралтай эмчид үзүүлэх ёстой. Зөвхөн эмч л ямар эмчилгээ хийхийг тодорхойлно. Түргэн тусламж хүлээх буюу эмнэлэг рүү очих хооронд түлэгдсэн арьсанд ямар нэг юм түрхэж болохгүй, цэврүүг хагалж болохгүй, мөн арьсанд ямар нэг тос түрхэж бүр болохгүй. Энэ тохиолдолд зарим хүн спирт, одеколон түрхэх, марганцаар угаах зэрэг алдаатай үйлдэл хийж бүр дордуулдаг тухай анхааруулъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top