өдөр
шөнө
×

Завсарлагатай өлсөх нь элгийг дахин программчилдаг

“Завсарлагатай мацаг барих буюу өлсөх нь элгийг дахин программчилдаг. Ялангуяа өдөр өнжөөд өлсөх хамгийн ашигтай болохыг Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүн нотоллоо” хэмээн “Cell Reports” сэтгүүл бичжээ. Судлаачид орчин үеийн аналитик аргуудыг ашиглан завсарлагатай өлсөхөд элгэнд яаж нөлөөлж буйг тодруулсан аж. Лабораторийн оготно хулгана дээр хийсэн туршилтуудаас үзэхэд бүтэн хоногийн турш хоол өгөхийг хязгаарласнаар элгэн дэх гол түлхүүр уургуудын ажиллагааг дахин программчилж чадаж байв. Харин өдөр өнжөөд өлсгөхөд элгэн дэх өөхөн хүчлүүдийн солилцоо өөрчлөгджээ. Энэ нь элгэн дэх үрэвслийг бууруулдаг, түүнчлэн 2-р төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг багасгаж байлаа. “Завсарлагатай өлсөх нь элэг ба бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх үр дүнтэй арга гэдгийг бид мэддэг байсан. Харин одоо яагаад гэдгийг бид ойлголоо” гэж судалгааны автор Марк Ларанс мэдэгдэв. Эрдэмтэд цаашид энэ судалгааны үр дүнд суурилж хэзээ мацаг баривал эрүүл мэндэд хамгийн ашигтай, зохистой байхыг тодорхойлохыг зорьж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top