өдөр
шөнө
×

Туръя гэвэл "30-30-30" дүрэм мөрд

“TikTok”-т өнөөдөр “30-30-30” дүрэм их алдаршсан. Энэ бол турахыг хүссэн хүмүүсийн баримталдаг дүрэм. Гол утга нь, өглөө сэрсний дараа 30 минутын дотор 30 грамм уураг хэрэглэж дараа нь 30 минутын турш хэвийнээс арай сул дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн үг. 
“Өглөөг ингэж өнгөрүүлэхэд олон, эерэг тал бий. “30-30-30” дүрмийн дагуу турахыг хүссэн хүмүүст анхааруулахад, бүх зүйл тухайн хүний бие бялдрын хөгжил, бэлтгэлээс хамаарна. Түүнчлэн сэрснээс хойш заавал 30 минутын дотор өглөөний цайгаа ууж амжих ёстой гэж хэт туйлшрах хэрэггүй. Яагаад гэвэл, хэт эрт босдог хүмүүст энэ тийм тохиромжтой биш. Тиймээс өглөө сэрснээс хойш хэдэн цагийн дотор юм идээрэй гэж би зөвлөдөг. Харин 30 грамм уураг өглөө хэрэглэх мэдээж ашигтай. Өглөө уурагтай хүнс идсэнээр цатгалан мэдрэмж төрнө, цусан дахь саахрын түвшинг хянахад тустай. Ер нь насанд хүрсэн хүмүүс өдөрт биеийн жингийн 1 кг-т 0,8 грамм уураг ногдохоор хэрэглэвэл зохино” хэмээн гадаадын хоол зүйч Тара Шмидт дээрх дүрмийн тухай тайлбарлан ярилаа. 
Харин физиологч Жейсон Маховски энэ талаар “Өдөр бүр 30 минут дунд зэргийн дасгал сургуулилт хийх сайн. Ялангуяа өмнө нь огт дасгал сургуулилт хийдэггүй байсан хүмүүст ашигтай” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top