өдөр
шөнө
×

Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх тухай

“Өнөөдөр анагаах ухаан харамсалтай нь 1-р төрлийн чихрийн шижингээс (диабет) сэргийлэх аргыг олж нээж чадаагүй. Харин 2-р төрлийн диабет тусахаас зайлсхийх боломжтой. Юуны өмнө “Харвардын таваг” (My Plate) аргын дагуу зөв, зохистой, тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Нарийн нүүрс-ус, уургийн эх үүсвэр -хүнсний ногоо, жимс жимсгэнэ ахиу хэрэглэж хэвш. Энгийн нүүрс-ус, саахар ихтэй бүтээгдэхүүн, ханасан өөх тосыг хязгаарлах ёстой. Алхах, гадуур зугаалах, усанд сэлэх, бүжиглэх, фитнесээр хичээллэх зэргээр аль болох хөдөлгөөнийг эрхэмлэ. Биеийн жинг хэвийн хэмжээнд тогтмол барь. Биеийн массын индекс 18,5 - 24,9 кг/м2 байвал зохино. Бэлхүүсийн тойрог эмэгтэйчүүд 80см хүртэл, эрчүүд 94см хүртэл байх ёстой. Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс заавал турах хэрэгтэй. Их энгийн мэт боловч эдгээр зөвлөгөөг дагаж мөрдвөл 2-р төрлийн диабет тусах эрсдэл олон дахин буурдаг. Өвчнөөс сэргийлэх шидэт арга, эсвэл эм гэж байхгүй. 2-р төрлийн чихрийн шижинг эмчлүүлэхээс сэргийлэх нь илүү амархан” хэмээн Оросын дотоод шүүрлийн эмч Ирина Пожалостина зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top